0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар өнгөрсөн оны 8-р сард тохиролцсоноо шуурхай хэрэгжүүлэхээр шийдсэн тухай монголын талын санаачилгаар хоёр орны удирдагч утсаар ярьсны дараа Кремлийн хэвлэлийн алба баасан гаригт энэ тухай мэдэгдэв. "Орос улсын ерөнхийлөгч 2009 оны 8-р сард Монгол улсад айлчлах үеэр тохиролцсоноо хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан сэдвийг хоёр орны удирдагч хэлэлцлээ. Д.Медведев, Ц.Элбэгдорж нар дээд түвшинд тохиролцсоноо цогцоор хэрэгжүүлэх ашиг сонирхолын үүднээс асуудлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох яам, газрууддаа үүрэг болгохоор болсон" гэж хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна. Д.Медведев Монгол улсын ерөнхийлөгч болоод найрсаг монголын ард түмэнд үндэсний баяр наадмыг тохиолдуулан баяр хүргэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн оны 8-р сард Монгол улсад айлчлах үеэр стратегийн хамтын ажиллагааны тухай тунхаглалд гарын үсэг зурсан юм. Баримт бичигт Орос улсаас Монгол улс хүртэл хийн хоолойн гол шугам барих боломжийг тусгажээ. Монголын тал хийн хоолойн гол шугамыг Монгол улсад барих асуудлыг хамтран боловсруулахыг санаачилсан юм. Айлчлалын төгсгөлд төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт мөн гарын үсэг зурсан юм. Тухайлбал Улаанбаатар төмөр зам, "Оросын төмөр зам" Нээлттэй хувьцаат нийгэмлэг, "Трансмаш" компанийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг, ОХУ болон Монгол улсын Сонгуулийн төв комиссийн хооронд хууль эрхийн мэдээлэл солилцож, хамтран ажиллах тухай протокол, байгалийн уран олборлох "Дорнод Уран"  хамтарсан компани байгуулах тухай хэлэлцээр зэрэг юм.