Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц сөнөсөн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийг тэнцвэртэй гэж Москва үзэж байна. Энэ солонгос хоорондын яриа хэлэлцээ болон цөмийн зэвсэг хураах тухай зургаан талын яриа хэлэлцээг сэргээхэд тус болно гэж Орос улс үзэж байгаа тухай Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 3-р сарын 16-нд "Чхонан" хөлөг онгоцонд халдаж, 46 хүний аминд хүрсэн хэргийг буруушаасан ч, энэ хэрэгт хэн буруутай болохыг хэлсэнгүй. Өмнөд Солонгос болон олон улсын шинжээчид хөлгийг торпед харван сөнөөсөн хэрэгт БНАСАУ-ыг буруутгаж байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийн дараа Пхеньян цөмийн зэвсгийн талаарх яриа хэлэлцээнд оролцоход бэлэн болохоо мэдэгдсэн юм. Хоёр Солонгос, АНУ, Орос улс, Хятад, Япон улс оролцож байгаа яриа хэлэлцээ өнгөрсөн оны 5-р сард тасалдсан юм.