Оросын гүнийн усны "Мир" аппарат Мексикийн буланд асгарч байгаа нефтийг зогсоож чадна гэж шумбагч аппаратын ахмад Евгений Черняев хэллээ. Тэрээр телевизийн Би-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа "Мир" аппарат далайн 6 метрийн гүнд буух боломжтой гэжээ. "Бритиш Петролиум" компанийн нефть олборлох цогцолборт осол гарсны дараа нефть дамжуулах цооногийг АНУ-ын эргийн орчимд 1,5 километрийн гүнд байрлуулжээ. "Бритиш Петролиум" компанийн мэргэжилтнүүд Мексикийн буланд асгарч багаа нефтийг зогсоож чадахгүй 2 сар гаруй болж байна. Энэ амралтын өдөр цооног дээр шинэ бүрхүүл тавьж, нефтийг шатахууны саванд хөөрөгдөнө.