Орос улс дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа бүс нутаг Зүүн болон Зүүн-Өмнөд Азид нефтийн томоохон нийлүүлэгч болон хувирч байна. Өнгөрсөн 12-р сард "Дорно-Сибирь-Номхон далай" нефть хоолойн эхний ээлжийг ашиглалтад оруулж, шатахуун тээгч хөлөг онгоцууд Номхон далайн Козьмино боомтод нефть авахаар ирэх болсоор Орос улс томоохон нийлүүлэгч болон хувирч байна. Оросын нефтийг шатахуун тээгч хөлөг онгоцоор авахад өнгөрсөн 6-р сард баррель нь 70 цент болсон байна. Персийн булангийн орнуудаас нефть тээвэрлэхэд 2,16 доллар болж байгаа юм. Тиймээс Зүүн болон Зүүн өмнөд Азийн олон орон оросын нефтийг худалдан авч эхэлж байна. Зүүн Сибирь-Номхон Далайн хоолойгоор дамжуулж байгаа оросын нефтийн давуу тал нь Ойрх Дорнодоос нийлүүлж байгаа сортын нефтийн бодвол хүхэр бага агуулдаг байна. Ингэснээр үйлдвэрүүд нефтийг боловсруулахад хүрээлэн буй орчныг хамгаалах зардлаа багасгах боломжтой юм.