0Хятадын гадаад худалдааны хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 43,1 хувиар нэмэгдсэн тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий удирдах газар бямба гаригт уламжлав. Хятадын гаалийн мэдээгээр эхний зургаан сард экспорт 35,2 хувиар нэмэгдэж, 705,09 тэрбум доллар, импорт 54,7 хувиар өсч 649,79 тэрбум долларт хүрсэн байна. Харин 6-р сард импорт экспортоос арай бага хэмжээгээр өсчээ. Тухайлбал импорт 34,1 хувь, экспорт 43,9 хувиар өссөн байна. БНХАУ-ын гадаад худалдааны хэмжээ 1-6-р сард 1,354 трллион долларт хүрч, энэ үзүүлэлт жилийн өмнөхөөс 43,1 хувиар илүү байна. Зургаадугаар сард энэ үзүүлэлт 254,769 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39,2 хувиар илүү байна. БНХАУ-ын гаалийн мэдээгээр Хятадын худалдааны балансын ашиг эхний хагас жилд 55,298 долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 42,5 хувиар буурчээ.