Бусад улсад тагнуул хийсэн хэргээр Орос улсад ял эдэлж байсан гадаадын 4 тагнуулчийн хоёрыг АНУ-д ажиллаж байсан оросын 10 тагнуулчаар сольж, тэд АНУ-д ирлээ. Александр Запорожский болон Геннадий Василенко нарын суусан нисэх онгоц бямба гаригийн шөнө Вашингтоны нисэх буудалд буулаа. Мэдээллийн агентлагуудын уламжилснаар Игорь Сутягин болон Сергей Скрипаль зэрэг хоёр тагнуулчийн суусан нисэх онгоц Их Британид буужээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев баасан гаригт "дөрвөн" тагнуулчид өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. АНУ-д 6-р сарын 27-нд баривчилсан оросын 10 тагнуулчаар тэднийг Венад солилцжээ. Оросын тагнуулчид Москвад ирсэн байна. "Тагнуулын шуугиан" дууссаны дараа АНУ харилцааг "ачааллах" ерөнхий асуудлыг шийдэхэд Орос улстай ажиллахад анхаарал хандуулах бодолтой байна гэж Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.