НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өмнөд Солонгосын "Чхонан" хөлгийг сөнөөсөн тухай тогтоолын төслийг орууллаа. Баримт бичгийн эхэд эрс мэдэгдэл, Пхеньяныг шууд буруутгасан зүйл алга байна. Хөлөг онгоц 3-р сарын 26-нд живж, 46 далайчин амь үрэгдсэн юм. Олон улсын бүлэг шинжээчдийн хийсэн мэдэгдэлд хойд Солонгосын харвасан торпед хөлөг онгоцыг сөнөөсөн гэжээ. БНАСАУ ийнхүү буруутгаж байгааг няцаажээ.