0Киргизийн Ош, Жалал-Абад мужид 6-р сард болсон эмх замбараагүй байдлын үеэр учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 70 сая гаруй доллар байна. Энэ эцсийн дүн биш хэмээн тус бүгд найрамдах улсын Онц байдлын яамнаас уламжлав. Ош мужид 6-р сарын 11-ий шөнө киргиз, узбекуудын хооронд гарсан мөргөлдөөн олон хүнийг хамарсан юм. Энэ үеэр 300 орчим хүний аминд хүрч, ойр орчмын зүйлийг эд эвдэн сүйтгэжээ.