0Украины ерөнхийлөгч Виктор Янукович ойн баярын мэндчилгээ хүлээн авч байна. Тэрээр өнөөдөр 60 нас хүрчээ. Төрийн тэргүүний ер бусын намтар нийгмийн доод давхаргаас төр засгийн оргилд гарсан жишээ юм. Тэрээр энэ оны 2-р сард ерөнхийлөгч болж өөртөө бэлэг барьсан. Ерөнхийлөгч өнөөдөр Киев хотноо Европын Холбооны ерөнхийлөгч Херман Ван Ромпеемтэй уулзахаар төлөвлөсөн байна. Янукович үдэш гэр бүлийнхээ хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэж, ТУХН-ийн улсуудын албан бус дээд хэмжээнд оролцохоор Ялтаг зорино.