Окинава арлын хууль тогтоох хурал АНУ-ын Футэмма тэнгисийн явган цэргийн баазыг Японы энэ мужаас гаргахыг дахин шаардлаа. Японы ерөнхий сайд Наото Кана болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар саяхан тус мужид америкийн цэргийн баазын байх хугацааг сунгах тухай тохиролцсон нь нутгийн хүн амын хүсэл зоригийн эсрэг байна гэж депутатууд үзжээ. Ардчилсан нам 9-р сард Японы засгийн эрхэнд гарахдаа сонгуулийн өмнө америкийн тэнгисийн цэргийг Окинава арлаас гаргана хэмээн амласан юм. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг 3-р сард Шар тэнгист живсний дараа энэ баазыг хэвээр үлдээхээр шийджээ.