Хабаровын Алс Дорнодын цэргийн тойргийн штаб энэ жил оросын армийн хамгийн томоохон хэмжээний шинэчлэлийг урьдчилан дүгнэх "Восток-2010" шуурхай-стратегийн сургуулилтын дүнг гаргалаа. Сургуулилтаар зэвсэгт хүчний шинэ бүтэц тухайлбал цэргийн тойргийн оронд байгуулсан шуурхай-стратегийн командлалыг шалгах зорилт тавьжээ. Орос улсын шинэ түүхэнд ийм хэмжээний сургуулилт анх удаа боллоо. Сибирь болон Алс Дорнодын цэргийн тойргийн нутаг дэвсгэрт 6-р сарын 29-өөс болсон сургуулилтад Номхон далай, Хойд болон Хар далайн флотын хөлөг онгоц оролцсон юм. Зарим хөлөг онгоц саяхан Энэтхэгийн далайд дээрмчидтэй тэмцэх тулаанд оролцжээ. Цэргийн сургуулилтад 20 мянга орчим цэргийн албан хаагч, 2,5 мянган нэгж зэвсэг, тусгай техник, 70 нисэх онгоц, 30 хөлөг онгоц оролцсон байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "Их Петр" хүнд атомын пуужингийн хэрэх онгоцноос сургуулилтын нэг үе шатыг ажиглав. Тэрээр энд дээд ерөнхий командлагчийн хувиар цэргийнхэнтэй зөвлөлдөж, сургуулилтад оролцож байгаа хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг өндөр үнэлсэн юм. Алс Дорнодод болж байгаа энэ сургуулилт Орос улсын Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулж, Ази-Номхон далайн бүс нутгийн зорилтыг шийдэх учиртай гэж тэрээр мэдэгдсэн юм. Хамгийн гол нь бид янз бүрийн газар тогтмол сургуулилт зохион байгуулах болсон. Одоо бид Ази Номхон далайн асуудлыг хэлэлцэж байна. Ази Номхон далайн бүс нутагт орос улсын аюулгүй байдлыг хангахад бид бэлэн болохыг энэ сургуулилтаар баталлаа. Би хэд хоногийн урьд Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сэдвээр зөвлөлгөөн хийсэн. Нэг хэмжүүр одоо бидэнд хамгийн чухал байна. Энэ бүс нутаг эрчимтэй хөгжиж байгаа. Нөгөө талаас бид энд ажиллаж, эдийн засгаа хөгжүүлж, Алс Дорнодоо хөгжүүлж байгаа бол Ази Номхон далайн бүс нутагт одоо байгаа асуудлыг харгалзан энэ бүс нутагт улс орныхоо аюулгүй байдлыг хангахад бэлэн байх учиртай. Бусад газрын адилаар их биш ч гэлээ энэ бүс нутагт бэрхшээлтэй асуудал байна. Бид аюулгүй байдлын бүх аюул заналыг мэдэнэ. Бүс нутагт даалгавар биелүүлэх чадвар энэ төрлийн сургуулилтаар харагдах ёстой. Сургуулилтаар арми, флотыг ирээдүйтэй шинэ дүр төрхтэй болсныг шалгах боломжтой байна. Төрийн тэргүүний үзэж байгаагаар улсын хүчний бүрэлдэхүүн, үндэсний батлан хамгаалахыг бүхэлд нь сайжруулахад бэлэн эсэхийг үнэлэх боломжтой байна. Удирдах байгууллага, цэргийг бэлтгэх төлөвлөгөөний дагуу энэ мэт томоохон хэмжээний сургуулилтыг хоёр жилд дор хаяж нэг удаа зохион байгуулах шаардлагатай ч, хэрэг дээрээ олон удаа зохион байгуулдаг. Дараагийн жил зохион явуулахаар төлөвлөсөн  "Төв-2011" сургуулилтад илүү олон цэрэг, хүчин оролцож, илүү хүнд даалгавар биелүүлнэ.