НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өмнөд Солонгосын "Чхонан" живсэн хөлөг онгоцны талаар ээлжит бус хаалттай зөвлөлгөөн хийж байна. Дипломатчдын хэлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон энэ асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн танилцуулах мэдэгдлийн эхийг зөвшилцжээ. Өмнөд Солонгосын "Чхонан" цэргийн хөлөг онгоц энэ оны 3-р сарын 26-нд БНАСАУ-тай хиллэдэг тэнгисийн шугамд дэлбэрч, живсэн юм. Тэр үеэр өмнөд Солонгосын 46 далайчин амь насаа алджээ. Умард Солонгосын шумбагч хөлгөөс харвасан торпед хөлөг онгоцыг сөнөөсөн гэж өрнөдийн шинжээчид багтсан Өмнөд Солонгосын мөрдөн шалгах хороо 5-р сард мэдэгдсэн юм. БНАСАУ болон Бүгд найрамдах Солонгосын улсын харилцаа эрс хурцдах шалтгаан болсон энэ хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байгааг Пхеньян эрс няцааж байна. Умард солонгосын талын оролцоотой хэргийн давтан мөрдөн шалгахыг Пхеньян удаа дараа санал болгосон ч, Өмнөд Солонгос татгалзжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 6-р сард тусдаа хоёр хуралдаанаар эхлээд Өмнөд Солонгос дараа нь БНАСАУ-ын илтгэлийг сонссоныг сануулъяа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тодорхой арга хэмжээ авах, үүнийг батлах хугацааг тогтоож чадаагүй тул хуралдааны төгсгөлд ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Түгээр ч барахгүй Шар тэнгист болсон хэргийн хариуцлагыг Пхеньянд тохохоос түдгэлзжээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр өмнөх байр сууриа давтаж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийн төсөлд Шар тэнгист болсон үйл явдлыг "халдлага" хэмээн нэрлэсэн ч, Умард Солонгосыг энэ хэрэгт шууд буруутгаагүй байна. Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн дэргэдэх орчин үеийн Солонгосыг судлах төвийн судалгааны хөтөлбөрийн захирал Георгий Толорайн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаарх таамаг эргээд бүрэн биелж магдагүй байна. Хэргийн мөрдөн шалгалтын дүнг судалж байгаа оросын шинжээчдын дүгнэлт хараахан гараагүй тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцүүлгийн дүнг тайлбарлахад хараахан эрт байна. Тиймээс байр сууриа тодорхойлоход түвэгтэй байна. Тогтоол гаргах, мөн аль нэг талыг буруушаасан мэдэгдэл хийх үндэслэл би олж харахгүй байна. Юуны түрүүнд хэн нэгнийг буруутгахыг тулд хэн буруутай, буруутай эсэхийг тодруулах хэрэгтэй. Тиймээс энэ хэлэлцүүлэг хангалттай удаан үргэлжлэх мэт надад санагдаж байна. Энэ хэрэг ямар нэг мэдэгдлээр эцэс болох нь юу л бол. Хэн нэгнийг хуруугаар чичсэн мэдэгдэл хийх магадлал бага. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцүүлгийн эцэст эмгэнэлт үйл явдлыг дэлгэрэнгүй хэлэлцсэнийг дурдахаас бус торпед харвасан тодорхой субъектыг дурдаагүй мэдэгдэл хийх төлөвтэй гэж японы "Санкэй симбун" сонинд уламжилсан байна. БНАСАУ-ыг дэмждэг уламжлалтай Хятад улс энэ удаа баримт бичгийн агуулгын талаар онц эргэлзсэнгүй.