0 Хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, АНУ-аас хөөгдсөн оросын 10 иргэн яваа ОХУ-ын Онц байдлын нисэх онгоц Вена хотоос нислээ. Британийн "Би-Би-Си" корпораци хэргийн газраас хийсэн шууд сурвалжлагын үеэр ийнхүү мэдэгдэв. Үүний зэрэгцээ АНУ-ын чиглэлийн Боинг-767 нисэх онгоц Австрийн нийслэлийг мөн орхилоо. Уг онгоцонд тагнуулын хэргээр Орос улсад ял эдэлж байсан дөрвөн хүн яваа юм. Орос улсын ерөнхийлөгчид бууруугаа хүлээсний дараа тэдэнд өршөөл үзүүжээ. Тус тусын орны удирдагчийн даалгавраар Орос улсын гадаад тагнуулын алба, АНУ-ын ТТГ иргэдийг солилцох ажлыг зохион байгуулсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас уламжлав. "Хоёр талын түншлэл стратегийн шинж чанартай болох талаар дээд түвшинд тохиролцсоны дагуу Орос америкийн харилцаа сайжруулах үүднээс ийм алхам хийснийг" онцлон тэмдэглэв.