0Хятадын зүүн-хойд Цинхай болон Ганьсу, мөн зүүн хойд нутгийн Цилинь гурван мужид хүүхдийн сүүн бүтээгдэхүүнээс меламин аюултай бодис илрүүлжээ. Дэлгүүрийн лангуун дээр байсан сүүн бүтээгдэхүүний найрлагад меламин хортой бодис байх ёстой хэмжээнээс 500 дахин илүү байжээ. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байгууллагын  захирал, ерөнхий инженерийг баривчилсан байна. Хятадад "меламин бодис агуулсан бүтээгдэхүүн"-ийг тойрсон шуугиан гурав дахь удаа дэгдэж байна. Анх 2008 онд хортой бодис агуулсан бүтээгдэхүүний улмаас тус улсад 6 нярай эндэж, 300 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон юм. Хортой сүү үйлдвэрлэсэн хэрэгт буруутгасан "Саньлу" компанийн дээд шатны хоёр менежерт цаазаар авах ял оноожээ. Хоёр дахь удаа хортой бодис агуулсан сүүг энэ оны эхэнд нутгийн өмнөд хэсгийн Гуйжоу мужаас илрүүлсэн юм.