Америкийн засаг захиргаа тагнуул хийсэн хэрэгт буруутгасан оросын 10 иргэн АНУ-ын нутаг дэвсгэрээс явсан тухай америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжлав. Манхэттен дахь АНУ-ын өмнөд тойргийн холбооны шүүхэд пүрэв гаригт болсон шүүх хурлын үеэр тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн АНУ-д баривчлагдсан 10 хүн оросын засгийн газрын бүртгүүлээгүй тагнуулчийн хувиар ажиллаж байснаа бүгд хүлээн зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын 4 иргэнд өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Орос-америкийн харилцааг сайжруулах, хүмүүнлэгийн сэдлээр Орос улсад ял эдэлж байсан 4 хүнийг АНУ-д тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа оросын 10 иргэнээр солих тухай тохиролцсон гэж Оросын Гадаад хэргийн яам урьд мэдэгдсэн юм.