0Удтал хулээсэн бороо Москвад урьд шөнө оров. 6-р сарын дундуураас нийслэлд  хур бороо ороогуй юм. Гэвч бороо орсон ч цаг агаар хүйтэрсэнгүй. Оросын европын хэсгийн төв бүх нутгийг хамрасан хуурай халуун агаар хөдөө аж ахуйд их хэмжээний хохирол учруулав. Оросын 14 бүс нутагт онц байдал тогтоожээ. Үр тарианы ургац устаж, малд тэжээл хомсдож, ойн гал түймэр дүрэлзэж байна. Ус цаг уур судлалын төвийн тэргүүн Роман Вильфандын ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэнчлэн  ойрын долоо хоногт Оросын төв бус нутагт  бороо  орохгүй.