"Германы машин" "Улаан өмсгөлтнүүдэд" бүдэрлээ. Германы шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шувтаргад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг багийн нэг Испанийн шигшээ багт хожигдосныг ийнхүү тодорхойлохоор байна.  Германы баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хөл бөмбөгийн шилдэг хязгаарыг харууллаа. Тэд тоглолтын гялалзсан арга мэх, өндөр хурд, шилдэг техник, туйлбартай чанараа харуулав. Гэсэн ч тэд хагас шувтаргын тоглолтод ялах хүсэлд дийлдсэн  испаничүүдийг ялж дөнгөсөнгүй. Германчүүд өрсөлдөгчөө алдаа гаргуулж чадсангүй, тэд ерөнхий дасгалжуулагч Иоахим Лёвын урхийг барьж чадсангүй. Испаничүүд тоглолтыг гартаа авч, тайлбай дээр манлайлж, бараг дангаараа бөмбөг эзэмшиж байв. Энэ тохиолдолд тоо хэмжээ чанарт шилжсэн гэлцдэг. Германы хаалгыг ээлжит удаа чиглэсэн спортын хэрэгсэл торонд шүргэлээ. Испанийн баг ялихгүй давуу байдалтай ялж, тоглолт өндөрлөсөн. Өмнөх тоглолтод хүч гаргасан Германы шигшээ баг зүгээр "халсан" бололтой. Тэд шувтаргын 1/8 английн шигшээ багийг 4:1, шувтаргын ¼ домогт аргентины шигшээ багийг 4:0 хожсон юм. Тоглолтын энэ үед испанчүүд хүчээ нөөж, нэлээд даруухан тоглож, Португали, Парагвайн шигшээ багийн хаалганд тус бүр нэг гол оруулж, ялсан юм. Аль ч баг ялсан бай өчигдрийн тоглолтын ямар ч үр дүн ойлгомжтой байсан гэж зөвлөлтийн нэрд гарсан хөл бөмбөгчин, ЗХУ-ын спортын гавьяат мастер Владимир Маслаченко тэмдэглэв.  Аварга цолын төлөө өрсөлдөж болох эн тэнцүү баг өчигдөр таарлаа. Миний бодлоор энэ аваргын төлөөх тоглолт байсан. Тоглолтын тухайд Германы шигшээ баг хүчээ бүрэн дайчлаагүй. Германчүүд өөрсдөө испаничүүдад ялалтаа өгсөн. Тэд энэ бэлгийг ашиглахаас аргагүй. Гайхалтай нь үүнээс их тоглолт болдог. Шувтаргад ганц ч удаа аварга болж байгаагүй зохистой өрсөлдөгчид шалгарлаа. Тэгэхлээр Европын хилийн гадна талбайд ялсан, европын цоо шинэ манлай баг төрнө. Голландчууд нөгөө л тоглолтоор, гэхдээ их зоригоор Испанийн багтай өрсөлдөнө. Хэн ялах вэ? Голландын хөл бөмбөг аварга болох үндэстэй. Испанийн хөл бөмбөг ч ялгаагүй нутагт нь энэ спортыг их шүтдэг тул дэлхийн шилдэг багаар тодрох эрхтэй. Ноёдоо бооцоогоо тавина уу? Би Голландын багт бооцоогоо тавина.  Шувтаргад гарамгай багууд шалгарсан гэж нэрд гарсан яруу найрагч, хөл бөмбөгийн хорхойтон, энэ гайхалтай спортын шинжээч Андрей Дементьев ярьж байна. Би өөрөө ч тоглож байсан хөл бөмбөгт азын тэнгэр хэний талд байна тэрнээс бүх юм шалтгаалах нь бий. Баг маш сайн тоглодог: тухайлбал тамирчид бөмбөг гайхалтай цохидог ч, дандаа шон мөргөх нь бий. Хэрэв шон мөргөвөл азгүйтэж байгаа хэрэг. Хэдхэн сантиметрийн зөрүүтэй цохисон бол гол оруулах байсан. Тэгэхлээр аваргыг урьдчилж хэлэхэд түвэгтэй. Голландын баг ямагт хүчтэй баг байсан. Испаничүүд сэтгэл хөдлөлтэй, ялахын төлөө байгаа. Энэ багт өмнөд нутгийн сэтгэл хөдлөл нөлөөлөх байх. Испанийг алдаа гаргуулахгүй л бол тэд ялна. Удахгүй дэлхийн аваргын шувтаргын тэмцээн болно. Испаничүүд Германы шигшээ багийг ялж, жигүүр ургасан тул дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх шийдвэр төгс байгаа. Харин голландчууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг толгой дээрээ анх удаа өргөхийн төлөө байна. Харин Германы хөгжөөн дэмжигчид Германы шигшээ багийн албан ёсны төлөгч шигшээ багаа хагас шувтаргад ялагдана хэмээн таамагласан Пауль наймаалж, энэ амьтны махаар ямар хоол бэлтгэх тухай бодож байна.