Оросын Улсын Думын батлан хамгаалах асуудал эрхэлсэн хороо өнөөдөр парламентын доод танхимд орос-америкийн СДЗ-ийн хэлэлцээрийг батлахыг зөвлөлөсөн тухай манай сурвалжлагч дамжуулж байна. Баримт бичиг Орос улсын ашиг сонирхолд бүрэн нийцэж, аюулгүй байдлын хуваагдашгүй тэгш байх зарчмын дагуу тэгш байх үндэс, тэнцвэртэй, зэвсэглэлийг хязгаарлах тухай хоёр талын өмнөх тохиролцооны олон сул талыг арилгасан байна гэж депутатууд үзжээ. Орос, АНУ-ын тэргүүн нар 4-р сарын 8-нд Прага хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Талууд хэлэлцээрийг нэгэн зэрэг батлах бодолтой байна.