Орос, АНУ-ын хоронд дэгдсэн "тагнуулын шуугиан" талуудын сэтгэлд нийцүүлэн тэгсгээд аажмаар дарж магадгүй байна. АНУ-ын засаг захиргаа Орос улсад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсан 10 хүний өмгөөлөгчидтэй хэргийг хурдан зохицуулах тухай хэлэлцэж байна гэж "Нью-Йорк Таймс" сонин эх сурвалжаасаа иш татан мэдээлэв. Баривчлагдсан оросын иргэдийг Орос улсын шоронд хоригдсон америкийн иргэдээр солихоор бэлтгэж байгаа тухай мэдээлэл оросны хэвлэлд гарчээ. Үйл явдлын явцаас ийм дүгнэлт хийх үндэслэлтэй байна. ОХУ-аас Вашингтонд суугаа элчин сайд Сергей Кисляк АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернстой уулзсан баримт үүнийг тойруугаар баталж байна. Тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж байгаа 10 хүний хэргийг байцаан шийтгэх үйл ажиллагаа нэг газар Нью-Йоркт болно. Үнэн хэрэгтээ баривчилсан хүмүүсийн тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа тухай зөвхөн өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хуудсанд гарсан юм. Албан ёсны төлөөлөгчид ийм мэдэгдэл хийхээр яарахгүй байна. Харин хоёр орны удирдагч "тагнуулын шуугианы" тухайд түгшихгүй байгаа мэт байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев америкийн ажил нэгт нөхөртөө Тусгаар тогтнолын баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд Москва америкийн тусгай албадын өдөөн хатгалгад үл автаж, "ижилхэн хариу арга хэмжээ" авна гэж шууд мэдэгдсэн юм. Харин Барак Обама болж байгаа үйл явдал орос-америкийн харилцааг ямар нэг байдлаар харлуулж болохгүй гэж тэмдэглэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдэл хамгийн их зэмлэсэн өнгө аястай байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д айлчилсны дараахан энэ үеийг тааруулан сэжигтнүүдийг баривчиллаа хэмээн Гадаад хэргийн сайд тэмдэглэжээ. Үндсэндээ талуудын аль нь ч улс төрийн шуугиан дэгдээхийг хүсэхгүй байгааг гэрчлэх баримт байна гэж ОХУ-ын Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн Хорооны орлогч дарга Андрей Климов хэллээ. Энэ тохиолдолд манай тал улс төрийн шугамаар шуугиан дэгдээхээс зайлсхийсэн. Уншигч олон нийтэд сонирхолтой учраас хэвлэлд янз бүрийн олон таамаг, санал гарч байна. Харин улс төрчид энэ хуудсыг эргүүлэхэд шаардлагатай бүхнийг хийсэн. Талуудын улс төрийн хүсэл зоригийн мэдэгдлийн хүрээнд үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь америкийн шүүхэд хэргийг хэрхэн шийдэх, баривчилсан хүмүүсийг ямар хэлбэрээр буруутгах эсэхээс ихээхэн шалтгаална. Баривчлагдсан хүмүүсийг АНУ-д хуурамч баримт бичгээр оршин суухдаа, цагаачлалын хууль тогтоомж зөрчсөн, мөн мөнгө "угаасан" хэрэгт буруутгахыг оролдож байна. Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүрэн мэдээлсэнчлэн жишээ нь  АНУ-д тагнуул хийсэн хэргээр 15 жилээр хоригдох ял эдэлж байгаа Игорь Сутягиныг дээрх хүмүүсийн хэн нэгнээр солиход тэднийг буруутгасан шалтгаан хангалтгүй юм. Ийм хэлэлцээр хийх магадлал бага. Гэхдээ амьдрал дээр ийнхүү солилцох нь бий хэмээн Андрей Климов ярилаа.  Хүйтэн дайны үед бие биенийхээ тагнуулын төлөөлөгчдийг солилцдог байсан. Гэхдээ үүнийг чимээгүй хийдэг байсан. Талуудын аль нь ч үүнийг олон нийтэд дамжуулахыг хүсээгүй. Мэргэжилтнүүд голдуу дипломат болон бусад тусгай сувгаар тохиролцдог байна. Ийм практик бий гэхдээ үүнийг үүссэн нөхцөл байдлаас гарах цорын ганц арга биш тул тэр бүр ашигладаггүй. Үйл явдал өрнөх өөр хувилбар байна. Баривчлагдсан хүмүүс бүх зүйл ангиар бус хамгийн ноцтой бус зүйлээр буруутай хэмээн хүлээн зөвшөөрч болох юм. Үүнийг америкийн хууль тогтоомжид тусгасан байдаг гэж олон улсын хуульч, Оросын шинжлэх ухаан академийн төр засаг, хууль эрхийн Хүрээлэнгийн удирдагчдын нэг Сергей Максимов тэмдэглэв.  АНУ-ын эрүүгийн хууль болон АНУ-ын бүгд хуулийн 18 хэсэгт "буруугаа хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр" нэртэй хэрэгслийн тухай байдаг. Хүндээс доогуур гэмт  хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрвөл илүү хүнд гэмт хэрэг үйлдэсний төлөө хариуцлага ноогдуулхаас чөлөөлдөг байна. Энэ тохиолдолд шийтгэл нь эрх чөлөөг хязгаарлах бус хэрэгтнийг өөр оронд ял эдлүүлэхээр шилжүүлдэг байна. Тухайлбал орос улсын иргэн эмэгтэйг ОХУ-ын нутаг дэвсгэрт ял эдлүүлэхээр шилжүүлж болно. Америк, оросын тал ялгаагүй үүссэн нөхцөл байдлыг нам, тайван шийдэх сонирхолтой болохыг бүх баримт нотолж байгаа тул АНУ-ын хуулийн энэ зүйлийг ашиглах магадлалтай. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь буруутгаж байгаа хүмүүсээс шалтгаална. Тэд ял ноогдуулахаас өмнө ямар ч үед "хэлэлцээр" хийх эрхтэй.