Британийн "Бритиш Петролеум" компани Мексикийн булан дахь цогцолборт нь гарсан ослын улмаас цооногоос асгарч байгаа нефтийг 7-р сарын 27 хүртэл буюу төлөвлөсөн хугацаанаас бараг сарын өмнө зогсоох бодолтой байна. Мексикийн буланд асгарч багаа нефтийг зогсооох асуудал эрхэлсэн компанийн хэлтсийн тэргүүн Боб Дадли энэ тухай мэдэгдэв. Атлантын далайд шуурганы улирал эхэлж байгааг харгалзавал нефтийг зогсооно гэж найдахад хүнд байна гэж тэрээр нэмж хэлэв. Мексикийн буланд 4-р сарын 22-нд нефть олборлох тавцанд осол гарах үеэр 11 хүн амь үрэгдсэн юм. Ослын улмаас нефть асгарсаар байгаа тул бүс нутагт экологийн сүйрэл нүүрлэж байна.