0Киргиз дахь оросын Кант нисэх баазыг хамгаалалтыг зузаатгахаар тус бүгд найрамдах улсад байсан десантын цэргүүд Орос улсад эргэж ирлээ. Тэнд киргиз, узбекистан үндстнүүдийн хооронд мөргөлдөөн гарч, байдал хурцадсантай холбогдуулан ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавраар 6-р сарын 13-нд тэднийг Киргизд илгээсэн юм. Албан ёсны мэдээгээр мөргөлдөөний явцад Жалал-Абад болон Ош мужид 300 орчим хүн үрэгджээ. Олон хүн сураггүй байна. Үүнээс ч олон хүн үрэгдсэн байж болзошгүй хэмээн төр засаг үзэж байна.