Хятадад цаг уурын таагүй байдлын улмаас тус улсад зөгийн балын үйлдвэрлэл нэлээд буурч, энэ төрлийн бүтээгдэхүүний худалдан авах үнэ өссөн гэж БНХАУ-ын зэсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийгэмлэгээс уламжлав. Сүүлийн үеийн мэдээгээр хаврын хуурайшилт, залгаад нутгийн өмнөд хэсэгт аадар бороо орж, хаврын шороон шуурга, агаарын температур бага зэргээс 2010 онд зөгийн балын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийг бодвол 60-80 хувиар буурч магадгүй байна. Зөгийн балын үйлдвэрлэлийн хэмжээ буурснаар энэ төрлийн бүтээгдэхүүний худалдан авах үнэ огцом өслөө хэмээн Синьхуа агентлаг тэмдэглэв. Өнөөгийн байдлаар сурепковын бал тонн нь 8 мянган юань буюу /1,18 мянган доллар/ байгаа бол акациевын бал тонн нь 26 мянган юань /3,835 мянган доллар/ байна. Үнийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулбал 80 хувьтай байна. Хятад улс жил тутам дунджаар 300 мянган тонн бал үйлдвэрлэж, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн балын үйлдвэрлэлийн 25 гаруй хувь нь Хятад улсад ноогддог.