0Орос улсад Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр буюу 9-р сарын 2-ны өдрийг тэмдэглэнэ. Улсын Дум өнөөдөр эхний хэлэлцүүлгээр холбогдох хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. 1945 оны энэ өдөр Япон улс үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. 1945 онд Японы асуудлаарх Ялтын бага хурлын шийдвэрийг биелүүлэхдээ гитлерийн эсрэг эвслийн гишүүн орнуудын өмнө хүлээсэн холбоотны үүргээ биелүүлж, эх орондоо үнэнч, баатарлаг үйлс байгуулж, амь бие үл хайрлан дайтсан, нутаг нэгтнүүдийн дурсгалд энэ өдртийг тэмдэглэхийг санал болгосон гэж Улсын Думын батлан хамгаалахын асуудал эрхэлсэн хорооны дарга, хуулийн төслийн зохиогчдын нэг Виктор Заварзин хэллээ.