Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тэмцээнд Голланд, Испанийн шигшээ багууд тоглоно. Өчигдөр хагас шигшээ хоёр дахь тоглолтод Испанийн баг  Германы багийг 1:0 оноогоор хожжээ. Булангаас дамжуулсан бөмбөгийг хамгаалагч Карлес Пуйоль эсрэг багийн хаалганд оруулсан байна. Шувтаргын тэмцээн 7-р сарын 11-нд ням гаригт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Йоханнесбург хотод болно. Харин бямба гаригт Элизабет боомтод Герман, Уругвайн баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тоглоно. Испаничүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад анх удаа шалгарлаа. Голландчууд шувтаргад хоёр ч удаа шалгарч байсан ч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан хоёр байг тухайлбал 1974 онд Герман, 1978 онд Аргентины багт тус тус хожигдсон юм.