Зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг "Солар импульс" нисэх онгоц анх удаа зогсолтгүй бүтэн хоног нисэхээр хөөрлөө. Зохион бүтээгч Андре Боршбергийн удирдаж байгаа энэ ер бусын аппарат швейцарийн Пайрен хотын нисэх буудлаас өнөөдөр хөөрөв. Нисэх онгоц өдрийн турш аажмаар өндрөө авч, 12 мянган нарны зайг тасралтгүй цэнэглэнэ. Харанхуй болмогц 1,5 мянган метрийн өндөрт болбол агаарт шөнөжийн байна. Нарны зайгаар ажилладаг нисэх онгоцыг 80 сая доллароор 7 жилийн турш бүтээсэн байна. "Нарны импульс" дөрөвдүгээр сард анх ниссэн юм. Тухайн үед нисэх онгоц агаарт цаг хагас орчим байжээ.