Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байгал нуурын гүнд тусгай аппараттай буух бодолтой байна. Буриадын нийслэлд дэлхийн монгол туургатны чуулганы 4-р ерөнхий хурал болох үеэр тэрээр Байгал нуурын гүнд гүнийн усны аппаратаар буух бодолтой байна. Монгол улсын ерөнхийлөгч энэ форумын хүндэт зочин юм. "Мир аппаратууд Байгал нуурт" олон улсын эрдэм шинжилгээ-судалгааны 3 дахь экспидицийн хүрээнд "Мир" гүнийн усны аппаратаар ноён Ц.Элбэгдорж Их нуурын гүнд бууна. Байгал нуурыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх сан энэ экспидицийг зохион байгуулсан гэж энэ сангийн ивээн тэтгэх зөвлөлийн дарга Михаил Слипенчук ярьж байна. Экспидиц Байгал нуурын геологи, геологийн түүх, усан доорх галт уул, нуруу, ургамал, амьтныг судлах үндсэн зорилготой. Энэ удаагийн экспидицийн хүрээнд бид нуурын гүнийн газар хөдлөлтийн идэвхжил, усан доорх шавар галт уул, эргийн шугамын хөдөлгөөнийг судалж, эцэст нь Колчакийн алтны түүхэнд цэг тавих төлөвлөгөөтэй. Алт ачсан галт тэрэг Байгал нуурын километр гаруй гүнзгий ёроолд унасан гэх яриа байдаг. Шумбагчид дээд тал нь 100 метрийн гүнд шумбах боломжтой. Харин "Мир" гүний усны аппаратаар ийм гүнд буух юм. Байгал нуурын гүнд  дээрх аппаратыг 2008 оноос буулгаж байна. Энэ аппарат 6 хүртэл километрийн гүнд буух боломжтой усан доор ажиллах ер бусын механизм юм. Доторх даралт бараг өөрчлөгддөггүй. Хоёроос илүү метрийн голчтой бортого бүхий энэ аппарат агааржуулах системтэй юм. Аппаратын гурван гэгээвчээр камерийн тусламжтай ажиглаж, аппарат усны гүнийн янз бүрийн түвшинд буухдаа тусгай төхөөргөөр ус, хөрсний дээж авна. Финлянд дахь оросын эрдэмтний зураг төслөөр 1986 онд "Мир 1" болон "Мир 2" ер бусын аппаратыг бүтээсэн билээ. Аппаратууд өнөө хир саадгүй ажиллаж байна. Эрдэмтэд гурав дахь удаагийн аялалаар усны гүнд 60 орчим удаа буух бодолтой байна.  "Энэ жил 7-р сарын 1-нд Байгал нуурын эрхүүгийн эрэг орчимд анх удаа аппаратаа буулгасан" гэж Михаил Слипенчук ярьж байна. Энэ жил Аугаа эх орны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Аугаа эх орны дайны ахмад дайчныг энэ удаагийн экспидицийн хүрээнд аппаратаар анх удаа усны гүнд буухыг урьсан. Эрхүү хотын ахмад дайчин өдгөө 88 настай Валентин Казанцев аппараттай усны гүнд буусан юм. Түүний бие сайн байсан. Орос улсын ерөнхий сайд В.Путин өнгөрсөн оны 8-р сарын 1-нд Байгал нуурын гүнд "Мир 1" гүний усны аппаратаар буужээ. Одоо Монгол улсын ерөнхийлөгч энэ аппаратаар нуурын гүнд буух гэж байна. Монгол улсын ерөнхийлөгч хэзээ Байгал нуурын хаана, ямар гүнд аппаратаар буух тухай мэдээлэл одоохондоо алга байна. Асуудлыг хэлэлцэж байна. "Байгал нуур дахь Мир аппаратууд" экспидиц 7-р сарын 7-оос нуурын буриадын хэсэгт ажиллаж байна. Гүнийн усны аппарат өндөр дээд зочдоо хүлээж авахад бэлэн байна.