Германы шигшээ баг 7-р сарын 7-нд испанийн багт хожигдоно. Германы Оберхаузен хотын далайн амьтны усан санд байдаг Пауль нэртэй наймаалж 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтын үр дүнг ийнхүү таамаглажээ. Наймаалж шигшээ багуудын үндэсний тугтай хоёр идүүрийн аль нэгийг сонгож,  2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд германы багийн таван тоглолтын дүнг таамагласан юм. Гайхалтай нь ганц ч удаа алдаагүй байна. Герман-Испанийн багийн тоглолт лхагва гаригт Дурбанд болно.  Паул наймаалж ийнхүү таамагласанд  Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохима Лёва тавгүйтсэнгүй. Тэрээр багийн тоглогчиддоо итгэж байна. Үүний зэрэгцээ дасгалжуулагч Лёв испанийн шигшээ багийг өндөр үнэлж байна. Тухайн тэмцээнд ч, цаг хугацааны тэр агшинд ч Испанийн шигшээ баг шилдэг баг байсан учраас бид 2008 оны Европын аварга шалгаруулах  тэмцээний шувтаргад ялагдсан. Миний бодлоор өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Бид энэ тэмцээнд 2008 оны шувтаргад тоглож байснаас илүү хүчтэй байна. Тиймээс бид энэ тоглолтод ялна гэж найдаж байна. Испанийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай. Испанийн шигшээ багт ганц ч Месси байхгүй харин манай багт олон Месси байна шүү дээ. Бүх тоглогч тоглолтын хувь заяаг шийдэж чадна. Германы шигшээ баг их хүчтэй баг. Гэхдээ испаничүүд ялна гэж Испанийн болон "Барселона"-ийн довтлогч Давид Вилья итгэлтэй байна. Германы шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчтэй баг болохоо баталсан. Бид өөртөө итгэж, ялна гэдгээ мэдэж байгааг дахин хэлмээр байна. Хөл бөмбөгийн амьд домог Клозе зэрэг тоглогч өөрийг чинь үнэлэхэд ямагт таатай, маш талархууштай байдаг. Тэрээр Рональдогоос ердөө нэг голоор хоцорч яваа, тэрээр энэ удаагийн тоглолтод түүнийг гүйцэхгүй гэж найдаж байна. Сонирхогч талуудын байр суурийг хүргэлээ. "Оросын дуу хоолой" радиод шударга байр суурь хэрэгтэй тул оросын хөл бөмбөгийн мэргэжилтнүүдээс Герман, Испанийн багийн шигшээ баг 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад шалгарах боломжийн талаар байр суурийг сонирхосон юм. Урьд хаалгач байсан өдгөө хөл бөмбөгийн тоймч Владимир Маслаченко испанийн  багийг дэмжиж байна.  Испаничүүд ялбал сайн байна. Учир нь энэ улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байгаагүй юм. Энэ улсад хөл бөмбөгийн спорт шигшээ баг нь аварга болох хэмжээнд бүр аль дээр хөгжсөн байгаа. Клубын түвшинд магадгүй Европын аварга шалгаруулах тэмцээн, супер цомын төлөөх тоглолтод ч ялгаагүй ялж залхасан болов уу. Өнөөгийн байдлаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэмжүүрээр Германы шигшээ баг хамгийн хүчтэй нь байна. Гэхдээ энэ баг аварга болно гэж 100 хувь итгэхгүй байна. Үүний тулд Испанийн багийг ялах хэрэгтэй. Ийм л байна. Үүний зэрэгцээ Германы шигшээ багийг дэмжиж байгаа шинжээчид олон байна. Тэдний нэг Орос улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч асан Денис Бояринцев юм. Бояринцев тоглолт хэрхэн өндөрлөхийг хэлэхийг түвдсэнгүй. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд германчүүд хамгийн шилдэг хөл бөмбөг үзүүллээ. Шигшээ багийн тоглолт, бөмбөг оруулж байгаа зэрэг үнэхээр нүд баясгаж байна. Харин Испанийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд хамгаалалтаар алдаршиж байна. Тэгэхлээр маш сонирхолтой тэмцээн болно гэж би үзэж байна. Энэ удаагийн хагас шувтаргад түрүүлэх магдлал багууд тус бүр 50 хувьтай гэж би хэлэх байна. Германы шигшээ баг энэ удаа гарцаагүй түрүүлнэ гэж хэлэхгүй ч, одоогоор илүү давуу байна. Герман-Испанийн шигшээ баг 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад гарах магадлал тэнцүү гэдэгт олонх шинжээч санал нэг байна. Өнөөгийн байдлаар тэд европын хоёр хүчтэй баг юм.