0Байгал нуурын эргэн тойронд аялал жуулчлалын нэгдсэн бүст багтах нутгийн захиргааны аялал жуулчлалын таван дүүрэг байгуулна. Байгал нуурын ер бусын эко системийг хадгалах Улаан-Үд хотод болж байгаа олон улсын бага хурлын хүрээнд ийм шийдвэр гаргажээ. Бага хуралд улс төрч, бизнес эрхэлэгч, эрдэмтэд зэрэг 300 орчим хүн оролцож байна. Дэлхийд томоохонд ордог цэвэр усын нуур томоохон хөрөнгө оруулалтыг татах төв болох ёстой. Үүний тулд бүс нутагт чанартай дэд бүтэц байгуулах шаардлагатай. Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын ярьж байна: Бид энд Оросын баруун хэсэгтэй жижилхэн нөхцөл бүрдүүлэх учиртай. Хүмүүс сайн зам, сайн харилцаа холбоо, сууц, ажил, Оросын дундаж цалинтай дүйцэх хэмжээний цалин авах ёстой. Хүмүүс эндээс явахгүй, ирээдүй нь тодорхой байх учиртай. Үүнээс гадна форумд оролцогчид Байгаль орчмын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулна. Хүрээлэн буй орчныг хамгаалаханд гол анхаарал хандуулна.