0Болгар улс Бургас-Александруполис нефть хоолой тавих сонирхолгүй байна гэж тус улсын ерөнхий сайд Бойко Борисов хэллээ. Болгар нефть хоолой барих гурван талын хэлэлцээрээс ирэх оны эхэнд гарах бодолтой байна гэж тэрээр "Файнэншл таймс" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Мексикийн буланд Бритиш Петролиум компанийн нефтийн тавцанд саяхан гарсан ослоос Болгар улс ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж Борисов тодруулав. Экологийн ноцтой үр дагаврыг одоо ч арилгаж чадахгүй байна. Орос, Грек, Болгар улс 2007 онд Бургас-Александруполис нефть хоолой барих хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Нефть хоолойгоор  оросын нефтийг Хар далай, Эгийн тэнгисээр Балканы хойгт хүргэх юм.