0Битлз хамтлагийн нэрд гарсан бөмбөрчин Ринго Старр өнөөдөр 70 насныхаа ойг тэмдэглэж байна. Жинхэнэ алдар нь Ричард Старк тэрбээр Ливерпульд төрсөн байна. Тэрээр 17 настайдаа рок хамтлаг байгуулж, 1962 онд Битлз хамтлагт оржээ. Ринго Старр гайхалтай бөмбөрчин төдийгүй түүний зөөлөн баргил хоолойг хамтлагийн олон дуунаас тухайлбал өөрийнх нь Октобус Гарден  дуунаас сонсох боломжтой. Битлз хамтлаг 1970 онд тарсны дараа Ринго болон хамлагийн гишүүд дангаараа уран бүтээл туурвиж, бичүүлсэн олон цомог нь амжилтанд хүрчээ. Ринго Старр "Битлз" хамтлагийн гишүүдээс хамгийн түрүүнд 1998 оны 8-р сард Орос улсад концертоо тоглосон юм.