0Киргизийн засаг захиргаа ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг хүлээлгэн өгөх хүсэлтийг Белорусын удирдлагад дахин тавих бодолтой байна. Ерөнхий прокурорт холбогдох үүрэг өгсөн гэж засгийн газрын дэд сайд Азимбек Бекназаров Бишкект мэдэгдэв. Минск Киргизийн шинэ засаг захиргаа хууль бус хэмээн үзэж Бакиевийг өгөхөөс татгалзсан юм. Саяхны ард нийтийн санал хураалтаар ерөнхийлөгч Отунбаева  болон улсын байгууллагын бүрэн эрхийг баталсан тул шинээр хүсэлт тавих боломжтой гэж Бекназаров хэллээ. Бакиев 4-р сард болсон эмх замбараагүй байдлын дараа албан тушаалаасаа огцорч, Белоруст орогносон юм. Ерөнхийлөгч асаныг эх оронд нь юуны түрүүнд авилгад буруутгаж байна.