0Таиландын шүүх өсвөр насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа оросын нэрд гарсан төгөлдөр хуурч, удирдаач Михаил Плетневт улс орноос явж, айлчлан тоглохыг зөвшөөрчээ. Гэхдээ тэрээр 7-р сарын 18-нд дахин шүүх хуралд очих ёстой гэж Бангкокт суугаа Орос улсын консул Андрей Дворников уламжлав. Үүнээс гадна хөгжимчин нэмж 6 мянган доллар барьцаанд төлөх үүрэг хүлээжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн Паттайя хотод баривчилсан Плетневийг цагдаагийнхан 9 мянган долларын барьцаагаар сулласан юм. Түүнийг ийнхүү буруутгаж байгааг хөгжимчин үгүйсгэж байна.