0Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Нидерландын шигшээ баг шувтаргад хамгийн түрүүнд шалгарлаа. Голландын баг мягмар гаригт шувтаргын ½ Уругвайн багийг 3:2 оноогоор хожжээ. Тэгэхлээр Европын багууд дэлхийн аваргын төлөө тоглоно. Лхагва гаригийн орой Герман, Испанийн шигшээ багийн тоглолтоор шувтаргын хоёр дахь баг тодорно. Нидерландын баг түүхэндээ гурав дахь удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шувтаргад шалгарч байна. Урьд "улбарууд" мөнгөн медаль хүртэж байжээ.