0Хятад улс дэлхийн санхүүгийн хямарлыг үл харгалзан алт валютын нөөцөө өсгөжээ. БНХАУ-ын валютын зохицуулалтын Улсын захиргааны мэдэгдлээс "Шанхай дэйли" сонин иш татан өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Сонинд бичсэнээр /2008-2009 он/ хямарлын таагүй хоёр жилд Хятад улсын валютын нөөц "харьцангүй ашигтай байсан" гэжээ. Үндэсний валютын бусад валюттай харьцах ханшийг өсгөсөн ч, алт валютын нөөцийг өсгөхөд хөрөнгө хүрэлцэнэ гэж валютыг хянадаг Хяналтын гол байгууллага тэмдэглэв. Долларын хөрөнгийг БНХАУ-ын үндэсний валютад хөрвүүлэхэд үнэ нь буурснаас алдагдал хүлээвэл юанийн нэрлэсэн хөрөнгийн өртгийн өсөлтөөс олох ашиг үүнийг давна гэж дээрх захиргаа тооцож байна. Хятад улс алт валютын нөөцөө тараан байршуулах бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдэлд дурджээ. 2010 онд Хятадын алт валютын нөөц 2,5 триллион америк долларт хүрсэн юм.