АНУ-ын нефтийн томоохон нийлүүлэгчийн нэг Орос улс хэмээн америкийн "Уол Стрит Жорнел" сонин үзэж байна. "Дорно Сибирь-Номхон далай" нефть хоолойгоор Номхон далайн муж улсуудад оросоос нийлүүлж байгаа нефтийн хэмжээ хэдэн сард тэгээс өдөрт 10 мянган баррель хүртэл нэмэгджээ. АНУ-д нефть нийлүүлдэг уламжлалтай Мексик зэрэг улсад үйлдвэрлэл буурсан, ОПЕК-ийн  оронд Азиийн орнуудаас нефть авах болсон энэ нөхцөлд Сибирээс нийлүүлж байгаа "хар алт" чухал ач холбогдолтой юм.