Орос, Америкийн парламентын гишүүд энэ сарын эцэст стартегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлахад бэлтгэж дуусана гэж Константин Косачев мэдэгдлээ. Улсын Думын олон улсын хорооны тэргүүн дээрх асуудлаарх парламентын хэлэлцүүлгийн үеэр ийнхүү мэдэгдлээ. Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын төлөөлөгчид энэ хэлэлцүүлэгт мөн оролцлоо. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 4-р сарын 8-нд Прага хотноо стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Баримт бичигт хоёр орны цөмийн зэвсгийг гуравны нэгээр хорогдуулахаар тусгажээ.