Twitter /Twit "шүгэлдэх" гэсэн утгатай англи үг / бичил блогийн эх үүсвэрт албан ёсоор баталсан дэлхийн удирдагчдын шууд мэдээллийн тусдаа жагсаалт бий боллоо. Эх сурвалжид бүртгүүлсэн төрийн тэргүүн нар бодит цагийн горимоор юу бичсэнийг тийшээ орж, унших боломжтой. Тухайлбал Д.Медведев, Барак Обама, Уго Чавес, Фидель Кастро зэрэг бусад төрийн тэргүүн нарын мэдээллийг уншина. Тwitter-т нэрлэдэгээр албан ёсны эсвэл дэлхийн удирдагчдын шалгасан мэдээлэл хэмээн нэрлэдэг энэ бичил блог саяхан бий болсон юм. Төрийн тэргүүний энэ хуудас жинхэнэ эсэх эргэлзээг арилгахын тулд ийм хуудас бий болжээ. Үүний тулд Twitter ниймгийн сүлжээнээс хамгийн түрүүнд улс орны засгийн газартай ажиллах мэргэжилтэн хүртэл хөлсөлсөн тухай Оросын "Стратеги" агентлагийн захирал, Ай-Ти шинжээч Екатерина Аксенова "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай уламжлав. Twitter нь 140 тэмдэгт бүхий богино мэдээлэл агуулах хязгаарлагдмал боломжтой мэт. Гэсэн ч Twitter өргөн боломжтой Facebook, Livejournal зэрэг нийгмийн бусад сүлжээг хэрэглэгчдийн тоогоор хэдийн давжээ. Энэ эх үүсвэр улс орны засгийн газруудтай харилцах Government Relations-ийн мэргэжилтнийг хамгийн түрүүнд хөлсөлсөн юм. Нийгмийн энэ сүлжээгээр хэрэглэгчидтэй холбоо тогтооход тэрээр тусална. Улс орондоо болж байгаа үйл явдлын талаар тэр даруй мэдээлэх, "хөрш" оронд болж байгаа бүхнийг ойлгох боломжтой тул дэлхийн төрийн тэргүүн нар Twitter-ийг ийнхүү их сонирхож байна гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Үүнд бас сөрөг тал байна. Twitter-ийн төлөөлөгчид бичил блогийг хэрэглэгчид идэвхтэй бүртгүүлэх өгш хэмээн үзэж байна. Twitter-ийн идэвхтэй хэрэглэгч, сэтгүүлч /түүний хуудсанд 9 мянга гаруй хүн бүртгүүлжээ/ Антон Коробков-Землянский хэллээ.  verified-world-leaders хуудсанд Иорданы хатан хаан, Туркийн ерөнхийлөгч, Бельги, Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч нар, Уго Чавес, Фидель Кастро нар бүртгүүлжээ. Мэдээж хэрэг ерөнхийлөгч Д.Медведевийн kremlin_russia орос англи хэл дээрх хуудас бий. Twitter их сонирхолтой үр нөлөөтэй. Хэрэглэгчдэд мэдээлэл зөвхөн өөрт нь зориулсан мэт санагддаг. Улс орны ерөнхийлөгч нар зөвхөн өөртэй нь ярьж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна. Гэртээ хүн оруулж байгаа мэт маш өндөр түвшинд итгэл төрдөг. Антон Коробков-Землянский сонирхолтой жишээ татлаа: гэрэл зураг авах дуртай ерөнхийлөгч Д.Медведев гадаад, дотоодын айлчлалын үеэр өөрийг нь дагалдаж явдаг хэвлэлийн албаны ажилтнууд, гэрэл зурагчдын зургийг өөрийн Twitter-ээ саяхан тавьжээ. "Ертөнц ерөнхийлөгчийн нүдээр" телевизийн ямар ч сувгаар үүнийг үзэх боломжгүй. Тэгвэл бичил блогийн ачаар бид олон шинэ зүйл, дам бус шууд өөрөөс нь мэдэж авах боломжтой. Мэдээж хэрэг энэ олон хэрэглэгчдэд сонирхолтой хэмээн Коробков-Землянски тайлбарлав. Нийгмийн энэ сүлжээнд дэлхийн удирдагчдын жагсаалт бий болохотой холбоотой өөр нэг чухал мөч байна. Twitter улс төр, социологийн судалгааны гайхалтай хэрэгсэл байна. Үүний тусламжтайгаар дэлхийн удирдлага, улс төрийн харилцаа тогтоох тухайд олон зүйлийг шуурхай мэдэх боломжтой гэдэгт шинжээчид санал нэгж байна.