Их Петр хааны үед улс орныг шинэчлэн өөрчилсөн, мөн 20-р зуунд аж үйлдвэрийн хэд хэдэн дэвшил гаргасны дараа Орос улс эргээд нийгэм, эдийн засгаа үндсээр нь өөрчлөх босгон дээр байна. Москва хотод эхэлсэн "Шинэчлэлийн долоо хоног" экспо форум үүнд чиглэжээ. Оросын ерөнхийлөгч Д.Медведевийн улс орны шинэчлэлийн чухал асуудлаарх санаачилгыг олон нийтээр дэмжиж, хэлэлцэх нь экспо форумын үндсэн санаа юм. Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийн асуудлыг шийдэхэд Орос улс, ойрын болон алс гадаадын бизнес эрхэлэгч, төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, удирдагчдын хүч чармайлтыг нэгтгэх нь "Шинэчлэлийн долоо хоногийн" үндсэн зорилт хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Энэ хөгжлийн бүрэлдэхүүн инновацийг тэргүүн зэрэгт тавьж байна. Форумын хөтөлбөрийг уншаад, мөн төрийн дээд албан тушаалтан, бизнес хүрээнийхний удирдагчдын хэлснийг анхааралтай ажвал энэ ойлгомжтой байна. Хямарлын дараах энэ амаргүй үед нийгэм, эдийн засгийн төрхийг орвонгоор нь өөрчлөх, мөн нийгмийг нягтруулахад Орос улсын түүхий эдийн боломжийг ашиглах хэрэгтэй гэх байр суурь их байна. Орос улсын нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжлийн цоо шинэ шатанд гаргах нь шинэчлэлийн гол "үзэл санааны" нэг гэдэгт Кремлийн захиргааны нэгдүгээр орлогч дарга Владислав Сурков итгэлтэй байна. Орос улсын эдийн засаг түүхий эдэд түшиглэсэн тул амьжиргааны түвшингээр өөр бүлэг оронд багтах  аргагүй байна гэдэгт бид гүнзгий итгэлтэй байна. Инновацийн эдийн засагт шилжихэд зохих нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд бидний дадал, сэтгэлгээг өөрчлөх учиртай. Учир нь 1990, 2000 оны арилжааны амжилт юуны түрүүнд түүхий эдтэй холбоотой юм.  Өнөө үед Орос улсад шинэчлэгдэх сайхан боломж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Дмитрий Сорокин "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Боловсон хүчнээ алдсан ч, улс оронд байгаа хүний нөөц, эрдэм шинжилгээ-технологийн тухай би ярьж байна. Хамгийн гол нь энэ нөөцийг хөдөлгөөнд оруулж, шинэчлэл хийх хэрэгтэй. Улс орон хэдэн зууны туршид нэг бус удаа шинэчлэгдэж байсан нь Орос улсын түүхээс тодорхой байна. Олон нийтийн хамгийн сайн мэддэг Петр I хааны шинэчлэл, 1930 болон 1960-аад онд улс оронд хийсэн технологи, аж үйлдвэрлэлийн шинэчлэлийг эрдэмтэн дурсан санаж байна. Нийгмийн гүнээс шинэчлэл хийх ёстой гэж ярьдаг ч, үнэн хэрэгтээ төр засаг үүний хөдөлгөгч хүч нь байдаг жамтай. Орчин үеийн орос улсад зөвхөн төрийн хүчин чармайлт хангалтгүй, шинэчлэл хийхэд бизнес эрхэлэгчдийн сонирхолыг татаж, бизнес бүхэлдээ үйлдвэрлэлээ шинэчлэхээр ажиллавал энэ амжилтанд хүрнэ. Москва орчмын Сколковод байгуулж байгаа инновацийн төв шинэ Орос улсын чухал төслийн нэг болох ёстой. Өнөөдөр энэ төсөл төр засаг, бизнесийн анхаарлын төвд байна. Үүнийг хэрэгжүүлснээр олон улсын хамтын нийгэмлэгт Орос улс дээд зэргийн технологийн хөгжлийн гольдрилд баттай орсон гэх дохио болно. "Сколково" инновацийн төв нь Калифорни мужийн Кремнийн хөндийн хуулбар бус бүхэлдээ оросын, бие даасан төсөл байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев саяхан АНУ-д айлчлах үеэр тэмдэглэсэн юм.