0Алс Дорнодын цэргийн тойргийн анги, нэгтгэлүүд "Дорно-2010" оператив-стратегийн сургуулилтын үеэр байлдааны буудлага хийж, бие бүрэлдэхүүн байлдааны даалгавар биелүүлэхэд бэлэн болохоо харууллаа. Алс Дорнодын цэргийн тойргийн хурандаа-генерал Олег Салюков мягмар гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Тактикийн сургуулилтын үеэр мото буудлагын бригадын цэргүүд байлдааны идэвхтэй ажиллагаа явуулах, бай онох, зохион байгуулалтын шинэ бүтцэд шуурхай нэгдэхэд бэлэн эсэхийг амьдрал дээр шалгалаа. Бригадын бие бүрэлдэхүүн шуурхай батлан хамгаалахаар даалгавраа биелүүлээд гэмт бүлэглэлийг устгасан гэж тэрээр тэмдэглэв.