0Таиландын төр засаг нийслэл Бангкок болон 18 мужид онц байдлын горимыг 3 сараар сунгалаа. Тус улсад 4-р сард олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр хүний амь сүйдсэн хэрэг дахин давтагдахаас сэргийлж ийм арга хэмжээ авчээ. Хуучин ерөнхий сайд асан Таксин Чинаватыг дэмжигч сөрөг хүчин болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарах үеэр 90 хүн үрэгдэж, 2 мянга орчим хүн шархадсан юм. Тэр үед төр засаг анх удаа онц байдал тогтоож, улс орны нийт нутаг дэвсгэрийн гуравны нэгд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангалжээ.