АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Польшид байруулах үндэслэл байхгүй гэж Москва урьдын адил үзэж байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Москва хотноо өнөөдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Пуужингийн аюул заналыг арилгахад хамтарсан үнэлгээнээс эхлэх хэрэгтэй гэдэгт дипломатч итгэлтэй байна. Цэрэг-техникийн арга хэмжээг оролцуулалгүй эдгээр сорилыг даван туулах арга хэрэгсэл байгаа эсэхийг харах хэрэгтэй гэж Рябков төгсгөлд нь тэмдэглэв.