Хятад, Монгол улс авилгатай тэмцэх салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодолтой байна. БНХАУ-ын хяналтын дэд сайд Цюй Ваньсяныг Улаанбаатар хотод ажлын айлчлал хийх үеэр талууд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Монгол улсын авилгатай тэмцэх  газар, БНХАУ-ын авилгатай тэмцэх Улсын удирдах газар харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурах тухай Монцамэ агентлаг уламжиллаа. Монгол улсын авилгатай тэмцэх газрын даргын ахалсан монголын төлөөлөгчид 2009 оны 7-р сард Хятад улсад ажлын айлчлал хийж, хоёр орны авилгатай тэмцэх газрын хамтын ажиллагааны суурийг тавьсан юм.