0Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн төв хэсгээс 65 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөгний үлдэгдлийг илрүүлжээ. Энэ олдвороос цэрдийн галавын үед ямар төрлийн үлэг гүрвэл байсныг илүү мэдэж авна гэж палеонтологичид найдаж байна. Энэ үлэг гүрвэл Африк, Мадагаскар, Өмнөд Америкт нутаглаж байсан бусад төрлийн үлэг гүрвэлтэй гарал нэг гэж эрдэмтэд үзэж байна. Энэтхэгийн төв хэсгийн нутгаас эртний ан амьтны яс их олддог. Британийн офицер Уильям Стилмен 1828 онд чулуужсан үлэг гүрвэлийн ясыг анх илрүүлжээ.