Хятад,  Канад улс байгалийн уран нийлүүлэх урт хугацааны гэрээнд гарын үсэг зурав. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн улсын өмчид хяналт тавьж, удирдах асуудал эрхэлсэн хорооны албан ёсны вэб хуудаст энэ тухай мэдэгджээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао 6-р сарын сүүлчээр Канадад айлчлах үеэр Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци, канадын "Камеко" компани холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ. Гэрээнд зааснаар Канад ойрын 10 жилд Хятад улсад 10 мянга гаруй тонн байгалийн уран нийлүүлэх юм. Гарын үсэг зурсан хэлэлцээрийн мөнгөн дүнг мэдээлэхгүй байна.