Орос, Белорус, Казахстан улс багтдаг Гаалийн холбооны хууль өнөөдөр хүчин төгөлдөр болж байна. Астана хотноо Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гурван орны ерөнхийлөгч даваа гаригт холбогдох мэдэгдэлд гарын үсэг зурав. Гаалийн нэгдсэн хууль 7-р сарын 1-ээс үйлчилж эхлэх тухай урьд таамаглаж байсан. Харин энэ өдөр зөвхөн Орос, Казахстанд энэ хууль үйлчилж эхэлжээ. Белорус хэдэн хоногийн дараа үүнийг баталсан юм. Гаалийн холбоо 1-р сарын 1-ээс үйлчилсэн байна. Интеграцчлалын үйл явц ялангуяа энэ нэгдлийн хүрээнд  түнш гурван орны технологийн шинэчлэл, нийгэм-эдийн засгийн хөгжилд өргөн боломж нээж байна.