Орос, Казахстан, Белорус улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар гурван улсын Гаалийн холбооны үндсэн баримт бичгийн нэг гаалийн хуулийг хүчин төгөлдөр болгох хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ шийдвэрийг Астанад болж байгаа ЕврАзЭЗХАБ-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд гаргасан байна. Сүүлийн үеийг хүртэл энэ үйл явдлын гол зангилаа болсон Белорусс улс гаалийн нэгдсэн орон зайн төсөлд оролцох эсэх нь мэдэгдэхгүй байсан билээ. Тус улсын удирдлага Гаалийн холбоонд нэгдэх асуудлыг оросын нефтийн бүтээгдхүүний татварыг өөрчлүүлэхтэй холбож үзэж байсан юм. Орос улс, Белоруссийн дотоодын хэрэгцээг бүрэн хаах нефтийн бүтээгдхүүнийг татваргүй нийлүүлж байгаа гэдгийг тэд мартсан бололтой. Бас яг энэ үед «Газпром» компани болон белоруссийн удирдлагын хооронд «хийн дайн» үүслээ. Эрүүл саруул ухаан ялан дийлэж, Гаалийн холбоо гурван талын хэмжээгээр бий боллоо. Гаалийн холбоо байгуулсан явдал бол ЕврАзЭЗХАБ-ийн үйл ажилгааны том амжилт гэж казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нэрлэлээ гэж Астанагаас манай тусгай сурвалжлагч Андрей Грибанов мэдээлээд: Гаалийн нэгдсэн хуулинд Орос, Казах, Белорус улсууд гарын үсэг зурах явдал хамгийн чухал нь байсан. Урьд нь энэ баримт бичгийг баталсан боловч Белорус улс хойш нь татаж байсан юм. Астанад, Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Гаалийн холбооний хуулийн бүх «цаасанд»  гарын үсэг зурж, баталсан гэж мэдэгдлээ. Ийм байдлаар гаалийн холбоо Орос, Казах улсуудын хувьд 7-р сарын 1-нээс, гурван талын хэмжээгээр 7-р сарын 6-наас тус тус ажиллаж эхэллээ гэж ярилаа. Орос улсын төрийн тэргүүн, зөвлөлтөөс хойшхи орон зайд болсон энэ чухал үйл явдлыг тайлбарлахдаа, «ашиг тустай, сонирхолтой үйл хэрэг» гэж хэллээ. Гаалийн нэгдсэн орон зайд, урьд нь хэзээч нэгдсэн улс байгаагүй тусгаар тогтносон гурван улсыг нэгтгэнэ гэдэг маш нягт үр бүтээлтэй харилцан хамтын ажиллагаа шаардлагатай байна гэдгийг харуулж байна. Энэ зам үнэхээр үр бүтээлтэй гэдгийг дэлхийн практик харуулж байна. 20-р зууны хоёрдугаар хагаст эхэлсэн даяарчлалыг хамарсан улс төрийн энэ том төсөл ЕХ, эдийн засгийн нягт хамтын ажиллагаанаас эхлэсэн бөгөөд өөрөөр хэлвэл Европын болд, нүүрсний нийгэмлэгээс эхтэй гэдгийг санахад л хангалттай бизээ. Үүнийг эдийн засгийн үр ашгаас биш аюулгүй байдлын үүднээс хийсэн билээ. Стратегийн түүхий эдэд ямар нэгэн орон монопольт байдал тогтоохгүй байвал, гунигт үр дүнд хүргэсэн үндэсэрхэг социализмын үзлээс болж 30-аад онд германд ажиглагдсан аж үйлдвэрийн зохиомол амжилтыг гарахгүй гэж европын улс төрчид үзэж байсан юм. Гаалийн холбоог байгуулсан явдал, ЗХУ-ын үед байсан үйлдвэрлэлийн хүчтэй холбоог сэргээнэ гэж зарим шинжээчид үзэж байна. Харин зөвлөлтийн эдийн засгийн загварын үед ажиглагдаж байсан гадаад ертөнцөөс тусгаарлагдах байдал бий болж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Ямарч байлаа гэсэн Орос, Казах, Белорус улсууд өөрийн зах зээлээ хаах, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох бодолгүй байна.  Эдгээр улсын нутаг дэвсгэрт машин болон зарим бүтээгдхүүнээс бусад бүтээгдхүүнүүд гаалийн нэгдсэн тарифаар үнэлэгдэх болно. Ямарч гэсэн жирийн иргэд, Гаалийн холбооны хил дотор хамгийн цөөхөн хэмжээний гаалийн бүрдүүлэлт хийх ба барааны гаалийн харилцан бүрдүүлэлтийг хурдасгаж, гарлагыг багасгана. Гаалийн холбооны нутаг дэвсгэр дотор хувь хүн 50 кг хүртэл ачааг авч явж болно. Энэ гурван улсын иргэд одоо гаалийн холбооны нутаг дэвсгэрт мөнгийг нэгдсэн журамаар авч явж болно. Гаалийн нэгдсэн орон зай байгуулсан явдал оросуудын хувьд Белорусс, Казахстан улсуудын барааг хямд авна гэсэн үг гэж ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин үзэж байна Бас өөр өөрчлөлтүүд гарна тэгэхдээ шууд бус. Гаалийн гэрээнд гарын үсэг зурсны дагуу гаалчдын тоо цөөрнө. Үүнээс үүдээд татвар төлөгч, тэдэнд урьд нь зарцуулж байснаас бага мөнгө зарна гэсэн үг. Гурван орны аж үйлдвэрүүд хурдан интеграцчлагдана. Үүний үр дүнд бид тун удахгүй гадаадаас авч байгаа өндөр үнэтэй барааг хямд үнээр худалдаж авах болно. Тэгэхдээ ойрын жилүүдэд бид энэ өөрчлөлтийг мэдрэх нь юу л бол. Яваандаа гаалийн холбоонд нэгдсэн гурван улсын иргэдийн амьдрал дээшлэнэ. Удахгүй, 2012 онд нээгдэх гэж байгаа гурван улсын эдийн засгийн нэгдсэн орон зай ээлжээ хүлээж байна. Энэ нь түнш улсуудын эдийн засгийн бодлого дээр суурилсан гүнзгий интеграц байх болно. Энэ үед Орос, Казах, Белорус улсуудын интеграцд төрөл бүрийн бүтээгдхүү0н нэгдсэн үнэтэй байх болно. Тэр тусмаа нефтийн бүтээгдхүүн дээр ийм байх болно. Одоохондоо эдийн засгийн нэгдсэн орон зай төслийн хэмжээнд байна. ЕврАзЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон Таджикистан, Киргиз улсуудын тэргүүнүүд, гаалийн холбоонд элсэх асуудлыг анхааралтай судлаж байна гэж мэдэгдээд байна.