ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд аврага тооны жуулчид ирсэн байна. Тэмцээн эхэлснээс хойш тус улсад гадаадын хагас сая зочид ирээд байна гэж ГХЯ нь мэдээлжээ. Кейптаун бас нэг рекорд тогтоогоод байна. Тэнд мягмар гаригт болох хагас шигшээгийн тоглолтын өмнө 300 мянган гадаадын зочид цуглараад байна. Хагас шигшээгийн эхний тоглолт мягмар гаригт Испан, Герман улсуудын багуудын хооронд болно. Германы баг энэ удаагийн дэлхийн аврагын од болоод байна.