ВР британын нефтийн компани, Мексикийн буланд болсон ослын улмаас үүссэн хохиролыг арилгахын тулд 3 тэрбум доллар зарцуулаад байна. Энэ мөнгөнд, эргийн хавийн улсууд болон хувиараа өргөдөл гаргасан хүмүүст төлсөн төлбөр, «ачих» нэмэлт цооног барих ажил, асгарсан нефтийг цуглуулах ажил зэрэгт зарцуулсан гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ. ВР компанийн Мексикийн булан дахь нефтийн тавцан 4-р сарын 22-нд,  36 цаг шатсны дараа дэлбэрсэн юм. Энэ үеэр 11 хүн амь насаа алджээ. Энэ дэлбэрэлтээс хойш асгарч эхэлсэн нефть одоо болтол зогсоогүй бөгөөд энэ бүс нутгийг экологийн сүйрэлд хургэж мэднэ.