1915 онд арменчуудийг аймаглан устгахад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж босгосон цогцолборт, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон цэцгийн баглаа өргөлөө. Кавказын бүс нутгаар хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд тэрээр Армений нийслэлд хүрэлцэн ирсэн юм. Османын эзэнд улсын үед арменчуудийг аймаглан устгаж 1,5 сая хуний амь насыг бүрлэгсэн хэргийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийг Армен улс оролдож байгаа билээ. Арменчуудийг аймаглан  усгасан нь гэмт хэрэг гэдгийг Орос улс болон АНУ-ын 10 муж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.