Польш улсын төрийн тэргүүний сонгуульд Бронислав Коморовский ялсан явдал орос, польшийн цаашилбал орос, европын харилцааг сайжруулна. Өнөөдөр, Улсын Думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев энэ тухай мэдэгдлээ. Польшийн СЕХ-ны урьдчилсан мэдээгээр, «Иргэний индэр» эрх баригч намаас Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд нэр дэвшсэн Коморовскийг, сонгогчдын 52 хувь нь дэмжжээ. Түүний өрсөлдөгч, «Хууль эрх, шудрага ёс» намаас нэр дэвшсэн Ярослав Качиньский ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Смоленск орчимд 4-р сарын 10-нд ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц сүйрсний дараа ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгуулийг хийх болсон юм.